Хүн байх нь: Сэтгэл засалчийн тэмдэглэл

Хүн байх нь: Сэтгэл засалчийн тэмдэглэл

Product information

49’000

Description

Нэрт сэтгэл зүйч, хүмүүнлэгийн сэтгэл судлалыг үндэслэгч Карл Рожерсийн бичсэн "On Becoming a Person: A Therapist's View of Psychotherapy" буюу "Хүн байх нь: Сэтгэл засалчийн тэмдэглэл" бүтээл нь хүмүүнлэгийн сэтгэл судлалын тулгуур, сонгодог бүтээл юм. Энэхүү номд сэтгэл засалч болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанд төвлөрдөг "Хүн төвтэй сэтгэл засал" (Person-centered therapy)-ын онол, арга зүйг гүнзгий тайлбарласан байдаг.

Рожерс хүн бүрд өөрийгөө хөгжүүлэх, нөөц боломжоо бүрэн дүүрэн нээх төрөлхийн чадавх бий гэж үздэг бөгөөд үүнийг дэмжихийн тулд харилцаанд дараах гурван үндсэн нөхцөлийг бүрдүүлэх ёстойг онцолдог: Жинхэнэ, ил тод байдал: Харилцаанд ямар нэгэн баггүй, өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ хандах. Болзолгүй эерэг хандлага: Тухайн хүнийг шүүмжлэхгүйгээр, байгаагаар нь бүрэн хүлээж авах, үнэлэх. Эмпати: Нөгөө хүнийхээ дотоод ертөнц, мэдрэмжийг яг л өөрийнх нь оронд байгаа мэт гүн гүнзгий ойлгож мэдрэх зэргээр сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын гол тулгуур ойлголтуудыг тайлбарлахдаа уг урсгалыг баримтлан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд статистик үр дүнгээр хэр ахицтай байгааг олон тооны баримтууд дээр үндэслэн нотолжээ.

Энэхүү бүтээл нь зөвхөн сэтгэл судлаачдад төдийгүй, өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгох, хувь хүнийхээ хувьд эрүүл, чөлөөтэй өсөн дэвжихийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан үнэ цэнтэй гарын авлага юм.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

80’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 80’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 6’000₮ нэмэгдэнэ.