Сурах бичгийн нэгдүгээр хэсгийн эхний хоёр бүлэгт нь сэтгэц заслын зөвлөгөөний талаарх ерөнхий ойлголт, тухайн төрлийн үйлчилгээний мөн чанар, арга техникийг онолын өөр өөр чиг хандлагууд хэрхэн тайлбарлаж байгааг тоймлон судлахаар тусгаж өгсөн бол дараагийн гурван бүлэгт мэдлэгээ практикт хэрэглэх анхан шатны чадвар эзэмшихэд чиглэсэн зан үйлийг өөрчлөх прагматик загварууд, хүүхдэд зөвлөн туслах аргууд, сэтгэц заслын зөвлөгөөний тусгай арга техникүүд багтсан.