Бүх бараа

Орчин үеийн сэтгэл судлаач бүрийн зайлшгүй эзэмших ёстой чадвар бол хүний сэтгэл зүйн ертөнцөд болж буй үзэгдлүүдийг тоогоор илэрхийлж, тэдгээрийн хоорондын уялдааг тайлбарлах явдал. Ингэхийн тулд статистик шинжилгээнүүд, арга зүйг сайтар эзэмшсэн байх ёстой. Үүнд бидний зүгээс өчүүхэн ч гэлээ хувь нэмэр оруулах зорилгоор сэтгэл судлалд статистик арга зүйг хэрхэн ашиглах тухай энэхүү номыг бичихээр зорьсон билээ.

59’000 39’000
Сагслах

Английн сэтгэл засалч Дейв Манн гештальт сэтгэл заслын урсгалын түүх, онол, философи үзэл баримтлал, үйлчлүүлэгчтэй ажиллах техникүүдийг нийт 100 хэсэгт хувааж тайлбарласан уг номынхоо II сайжруулсан хэвлэлээ ковид-19 хөл хорионы үеэр нийгэм, хувь хүмүүст тохиолдсон сэтгэлзүйн үзэгдэлд суурилан нэмж тайлбарласан байна. Энэхүү ном нь монгол хэлнээ хэвлэгдсэн Гештальт сэтгэл заслын талаар анхны бөгөөд цорын ганц хэвлэл юм.

Орчуулагч: Ш.Батболд

Редактор: У.Бямбаням, Д.Лхамсүрэн

49’000 39’000
Сагслах

1. APA Эрдэм шинжилгээний ажлыг зохих форматын дагуу бичихэд тодорхойгүй зүйлс олон гардгаас гадна хэрхэн бичих ёстойгоо олж мэдэхийн тулд багагүй цаг гаргах болдог. Үүнд зориулж Америкийн Сэтгэл судлалын Холбооноос (APA) гаргасан стандартын дагуу эрдэм шинжилгээний ажлыг ямар бүтэц, форматтай бичих талаарх гарын авлагыг хүргэж байна. 

  • Бодит судалгааны ажлаар жишиг болгож тайлбарласан
  • Оюутны болон мэргэжлийн бичвэрийн зааг ялгааг гаргасан
  • АРА форматын дагуу MS Office Word программ дээр хэрхэн тохиргоо хийх тухай мэдээлэл агуулсан

2. Америкийн сэтгэл судлалын холбооноос баталсан эрдэм шинжилгээний ажил, судалгаа, ном зэрэг хэвлэлд эшлэл хийхэд зориулсан форматын хөтөч

3. Сэтгэл зүйч мэргэжлээр аль ч салбар чиглэлд ажиллаж байгаа тохиолдолд нэгдсэн нэг чиглүүлэг, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь амьдрал дээр улам илэрхий болсоор байна. Ёс зүйн дүрэм нь аль ч улс орны, ямар ч салбарт ажиллаж буй сэтгэл зүйчдийг өөрийн ажлаа алдаагүй, үнэн зөв, үндэслэлтэй, хор хөнөөлгүй явуулахад чиглүүлж өгөх хамгийн үндсэн чиг шугам нь болдог.

45’000 30’000
Сагслах

Энэхүү ном нь мэдрэлийн сэтгэл судлалын үндэс дээр боловсруулсан сэтгэл заслын трейнинг юм. 7-14 насны анхаарлаа хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай бүхий л хүүхдүүдэд зориулагдсан 15 удаагийн уулзалттай, тэдгээрийн гэр бүл эцэг эхэд зориулсан 5 удаагийн уулзалттай сургуулийн орчинд хичээлийн нэг жилийн турш хэрэгжиж хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих боломжтой байгаа учир бид сургуулийн сэтгэл зүйч нарт түлхүү санал болгож байна. 

Энэхүү гарын авлагад сэтгэл зүйн зүйн зөвлөгөө өгөх анхан шатны арга техникүүд, хувь хүнд тохиолдож байгаа асуудал дээр ажиллах алхам стратегийг тодорхойлоход ашиглах боломжтой онолын загварууд, мэргэжлийн практик ур чадвараа сайжруулах дадлага ажлууд, хоёрдох шатны оношилгоо үнэлгээнд нийтлэг хэрэглэдэг сэтгэл зүйн сорилууд, гэр бүл болон янз бүрийн насны хүүхдэд тулгамдаж байгаа зарим асуудлаар өгөх зөвлөгөө зөвлөмжүүдийг сонгон оруулсан болно.

Зохиогч: Доктор, профессор Д.Эрдэнэчулуун

Сэтгэл судлаач Зигмунд Фройдын үнэ цэнэтэй бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог “Сэтгэцийн эмгэг судлал өдөр тутмын амьдралд” бүтээл нь бид яагаад өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ нэрийг мартдаг, гадаад үгийг төрөлх хэлний үгээсээ илүү мартах хандлагатай байдаг, ярьж, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг зэрэг олон асуултын хариултыг психоанализийн үүднээс өгдөг. Товчхондоо бидний “санамсаргүй” гэж үздэг бүхний цаана ямар нэг дарагдаж, нууцлагдсан үл ухамсарлахуйн сэдэл байдгийг олон сонирхолтой жишээгээр тайлбарлажээ. Мөн урьд нь тохиолдож байсан юм шиг мэдрэмж яагаад төрдөг, бодож явсан хүнтэйгээ яагаад таардаг зэрэг өдгөө хүртэл оньсого, таавар мэт байгаа асуултуудын хариултыг үл ухамсарлахуйн үзэл санаагаар тайлбарласан нь энэхүү номын агуулгыг илүү баяжуулсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний оюун санаанд нууцлагдсан сонин содон зүйлсийн тайлбарыг психоанализийн үүднээс энэхүү ном өгөх юм.

Орчуулсан: Ч.Нямсүрэн

Редактор: Ш.Батболд

Энэхүү ном нь хүчирхийллийн суурьт сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдтэй ажиллахад урлагийн сэтгэл заслын илэрхийллийн арга техникүүдыг хэрхэн ашиглах тухай өргөн хүрээнд гайхалтай жишээнүүдээр батжуулан бичсэн бүтээл бөгөөд урлагийн сэтгэл заслын анхны уулзалтаас төгсгөлийн уулзалт хүртэлх үе шатыг анхны үнэлгээ, тайлбараас эхлэн заслын уулзалтуудыг хэрхэн зохион байгуулах, анхаарах зүйлс, хүчирхийллийн талаар цаашид дэлгэрүүлэн унших гарын авлага, ном, судалгаанууд зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулж өгснөөрөө онцлог.

Зохиогч Кэти А. Малчиоди, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, сэтгэл зүйн гэмтэлтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн, урлагийн илэрхийллийн эмчилгээний сэтгэл засалч. Сүүлийн 30 гаруй жилийн турш сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид, гэр бүлүүдтэй ажиллаж, аман бус мэдрэхүйд суурилсан сэтгэл заслын арга техникийг өргөжүүлэн судалж, сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдтэй ажиллахад урлагийн илэрхийллийн арга зүйг ашиглах тухай, хүүхдийн сэтгэц оношилгооны тухай 40 гаруй ном бүтээл туурвисан юм.

Хуудасны тоо: 228

Хэмжээ: Б5

Хэвлэлийн газар: “Routledge” Taylor & Francis Group болон Art therapy Publishing

Сэтгэлзүйч Виктор Франкл дэлхийн II дайны үеэр хорих лагерьт хоригдож байхдаа өөрийн тэнхээгээр асар их зовлон зүдгүүрийг давж гарсан болон хүмүүсийн сэтгэлзүйд хэрхэн өөрчлөлт гарч буйг экзистенциал сэтгэл судлалаар тайлбарласан сонгодог бүтээл юм.

Энэхүү бүтээл 1946 онд Виктор Франклын уншсан 
лекцүүдийн эмхэтгэлээс бүрддэг. Тэрээр хорих лагериас чөлөөлөгдөөд хэдхэн сарын дараа уг лекцүүдээ уншиж, улмаар ном болгон эмхэтгэсэн нь энэ юм. Герман хэлээр хэвлэсэн анхны хэвлэл нь бараг л мартагдаж, хэвлэлийн газар нь хожим архиваасаа сэргээн дахин хэвлэжээ. 
Тэрхүү эхээс хөрвүүлсэн англи орчуулга нь 2020 онд анх удаа Их Британид хэвлэгдсэн билээ. 

Энэхүү номонд амьдралын салшгүй хэсэг болсон төрөхөөс өтлөх хүртэлх хүний хөгжил, гэр бүлийн амьдралын өдөр тутмын харилцаанд илэрдэг хүн бүрийн мэдвэл зохих сэтгэл судлалын шинжлэх ухааны  гол ойлголтуудыг ойлгомжтой тайлбарлах гэж хичээлээ. Хүн төрлөхтөн одоогоор хөгшрөлтийг зогсоож  нас уртасгадаг, гэр бүлийн амьдралыг гэнэт аз жаргалтай болгодог шидат бэлдмэл, урам зориг өгөх үг нэгийг ч бодож олж чадаагүй л байна. Харин өөрийн сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд, хосууд харилцаандаа онцгой анхаарах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад тийнхүү хүлээн зөвшөөрч байгаа вэ гэдгийг та энэхүү номноос уншиж мэдэх болно.

Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажилллаж хөдөлмөрлөхөд зарцуулдаг. Гэтэл энэхүү ажил, мэргэжлийг эртнээс зөв сонгох, сонгосон мэргэжилдээ эзэн болох, ажил мэргэжилдээ дурлах, өндөр бүтээмжтэй ажиллах, ажил- гэр бүлийн тэнцвэрээ олох гээд тус тусдаа бие даасан, асуудалтай хүн амьдралынхаа явцад тулгардаг. Эдгээр асуултуудад та номын нэгдүгээр хэсгээс хариулт авах боломжтой. Харин номын хоёрдугаар хэсэгт  хүн нийгмийн амьдралд ороход сэтгэлзүйд нь ямар өөрчлөлт, нөлөөллүүд бий болдог вэ? Хүн яагаад баг зүүж эхэлдэг вэ? Хүмүүсийн хоорондын таалагдал, дургүйцэл, хайр дурлалын цаад сэтгэлзүйн шалтгаан нь юу вэ? хэрхэн дотно харилцаагаа авч үлдэх вэ? Тэд бидэнд хэрхэн нөлөөлж байдаг вэ? гэдэгт хариулт авч чадна гэдэгт итгэж байна.

Зурагт хөтөч цувралын бүтээл болох Сэтгэл засал нь психоанализ, бихевиоризм, гештальт, хүмүүнлэг, танин мэдэхүйн зэрэг үндсэн чиглэлүүдийг хялбаршуулж, комик зургаар илэрхийлсэн ном юм. 

Орчуулсан: Л.Төрбурам

Редактор: У.Бямбаням

Зурагт хөтөч цувралын бүтээл болох аналитик сэтгэл судлаач, философич Карл Юнгийн онолыг хялбаршуулж, комик зургаар илэрхийлсэн ном. Юнгийн аналитик сэтгэл судлалыг аналитик сэтгэл судлалыг ойлгох тийм ч амар биш.  Уг бүтээлээс оюун ухааны төсөөлөл, хий дүр зураг, мөрөөдөл, уран сэтгэмж, үлгэр домог, ахуй соёл бидний сэтгэлзүйтэй хэрхэн холбоотойг, мөн Фройдын онолоос ямар ялгаатайг хялбар ойлгох төдийгүй та бидний тэр бүр мэдэхгүй Юнгийн хүүхэд нас, намтар дурсамжийн талаар мэдээллийг комик зургаар ойлгох болно.

Орчуулсан: Л.Төрбурам

Редактор: У.Бямбаням

Бид яагаад зүүдэлдэг вэ? Бидний зүүд, нойр болон сэтгэлзүйн эрүүл мэнд ямар холбоотой вэ? Хүн зүүдээ удирдах боломжтой юу? Бид бүгд зүүдэлдэг. Зүүдлэхгүй нойр гэж үгүй. Одоог хүртэл нууцыг нь тайлж чадаагүй зүүд гэх зүйлийг философичид, судлаачид 100 гаруй жил судалсаар хүний дурсамж, асуудал шийдвэрлэх чадвар, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн гэмтэл зэрэг нь зүүдний дүрслэлд хэрхэн нөлөө үзүүлдэгийг зарим талаараа тодорхойлоод байна. Эдүгээ уг асуудал технологийн хэмжээнд ч хөндөгдсөөр ирээдүйд андройдууд, хиймэл оюун ухаанууд зүүдэлж чадах эсэх тухай яригдсаар байна.

Агуулга: 

  1. Зүүд гэж юу вэ?
  2. Зүүдний тухай товч түүх
  3. Бид яагаад зүүдэлдэг вэ?
  4. Зүүд ба сэтгэлзүйн эрүүл мэнд
  5. Зүүдний тухай сэтгэл заслын тайлбар
  6. Этгээд зүүд: Ухамсарт зүүд, зөгнөсөн зүүд, хар дарсан зүүд
  7.  Шинжлэх ухааны зөгнөлт зүүд

Номын хэмжээ: A5

Нийт хуудас: 158

Венийн сонгодог сэтгэлзүйч, сэтгэгчдийн нэг Алфред Адлерийн эл ном нь сонгодог бүтээл, эх зохиолд тооцогддог. Тэрбээр сонгодог психоанализын араас хүч түрэн гарсан Карл Юнг, Карен Хорнай, Эрик Фромм зэрэг сэтгэгчидтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсан юм.

Түүний бүтээсэн бодгаль сэтгэл судлалын урсгал нь бусад психоанализ, аналитик сэтгэл судлал зэргээс эрс ялгаатай буюу сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүдэд шууд хэрэглэгдэх боломжтойгоороо тухайн үеийн зохиолуудтай харьцуулахад прагматик шинжээрээ давуу талтай байдаг.

Манай хэвлэлийн газар нэрт сэтгэлзүйч Адлерийн "Амьдрахуйн шинжлэх ухаан" номыг 2015 оноос хойш 3 дахь удаагаа дахин хэвлэж байна.

Эрдэм шинжилгээний ажлыг зохих форматын дагуу бичихэд тодорхойгүй зүйлс олон гардгаас гадна хэрхэн бичих ёстойгоо олж мэдэхийн тулд багагүй цаг гаргах болдог. Үүнд зориулж Америкийн Сэтгэл судлалын Холбооноос (APA) гаргасан стандартын дагуу эрдэм шинжилгээний ажлыг ямар бүтэц, форматтай бичих талаарх гарын авлагыг хүргэж байна. 

  • Бодит судалгааны ажлаар жишиг болгож тайлбарласан
  • Оюутны болон мэргэжлийн бичвэрийн зааг ялгааг гаргасан
  • АРА форматын дагуу MS Office Word программ дээр хэрхэн тохиргоо хийх тухай мэдээлэл агуулсан

Америкийн сэтгэл судлалын холбооноос баталсан эрдэм шинжилгээний ажил, судалгаа, ном зэрэг хэвлэлд эшлэл хийхэд зориулсан форматын хөтөч

Эмхэтгэж, орчуулсан: Э.Баасандорж

Редактор: М.Пагмадулам

Сэтгэл зүйч мэргэжлээр аль ч салбар чиглэлд ажиллаж байгаа тохиолдолд нэгдсэн нэг чиглүүлэг, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь амьдрал дээр улам илэрхий болсоор байна. Ёс зүйн дүрэм нь аль ч улс орны, ямар ч салбарт ажиллаж буй сэтгэл зүйчдийг өөрийн ажлаа алдаагүй, үнэн зөв, үндэслэлтэй, хор хөнөөлгүй явуулахад чиглүүлж өгөх хамгийн үндсэн чиг шугам нь болдог. 

Орчуулсан: Лхамын Төрбурам

Есөн бүлэг сэдэв бүхий уг  гарын авлага нь энэхүү сурах бичгийн салшгүй хэсэг бөгөөд бүлэг сэдэв бүрт ойролцоогоор 4-5 дасгал даалгавар, мэдлэгээ шалгах тестийн 10 даалгавар , холбогдох судалгааны баримт болон өөрийн орны сэтгэл зүйчдийн явуулж байсан зөвлөгөөний тэмдэглэл, загвар, дүгнэлт кейс бүхий  хавсралт зэргээс бүрдэж байна.

Сэтгэл судлалын ойлголтуудыг хэрхэн бүтээгдэхүүн, үйлчилгээ загварчлахдаа ашиглах тухай өгүүлэх зохиолч Жон Яблонскигийн бичсэн "UX-ийн хуулиуд" бүтээл албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж байна. Энэ бүтээлд нийт 10-н сэтгэл зүйн хуулиудийг багтаасан ба тэдгээрийн үүсэл, онол, хэрэглээ, жишээгээр баяжуулж хэрхэн хэрэглэх талаар өгүүлсэн. Эдгээр 10-н хуульд:

  1. Жэкобийн хууль
  2. Фиттсийн хууль
  3. Хикийн хууль
  4. Миллерийн хууль
  5. Постелийн хууль
  6. Оргил - Төгсгөлийн дүрэм
  7. Гоо зүйн хэрэглээний нөлөө
  8. Вон Рэсторф нөлөө
  9. Теслерийн хууль
  10. Дохерти Босго гэх хуулиуд багтсан.
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

40’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 40’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 5’000₮ нэмэгдэнэ.